БУЛГАН: Анхны цагаан суваргыг байгалийн боржин чулуугаар бүтээжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган, 2026 оны нэгдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Булган аймгийн анхны “Цагаан суварга”-ыг 1890-1904 онд вангийн хүрээний баруун урд талд Майдарын голын хөвөөнд Чин ван Ханддоржийн санаачилга, сүсэгтэн олны хөдөлмөрөөр барьжээ.
Энэхүү 40 метр өндөр цагаан суваргыг уулын өндрөөс мөсөн зам гарган боржин чулуу зөөж, гар аргаар барьсан байна. 50-120 см хэмжээтэй байгалийн боржин чулууг нарийн засаж зүлгүүрдэн нэгэн жигд болгосон бөгөөд туурь нь Түшээт хан аймгийн Дайчин чин вангийн хошуу буюу одоогийн Булган аймгийн төв Булган сумын нэгдүгээр багийн нутаг дэвсгэрт байдаг.
Цагаан суваргыг 1890 онд босгосны дараа 1905 оны намар Дээрхийн гэгээн XIII Далай лам Түвдэнжамц Вангийн хүрээнд 7 сар морилон саатахдаа өөрийн биеэр аравнайлан адисалжээ.
Суваргыг 1938 онд буулган, засмал боржин чулууг нь барилгын суурь болгож ашигласан байна.
Цагаан суваргыг сэргээн босгох тухай аймгийн Засаг даргын захирамж 2001 онд гарчээ.
Энэхүү цагаан суваргыг сүсэгтэн олны хүчээр XVII зуунд байгуулсан бөгөөд улсад бүртгэлтэй, аймаг, сумын тусгай хамгаалалтад байдаг гэж тэмдэглэжээ.
Мөн суварга босгосон газар нь Дандар аграмба заларч байсан түүхтэй.




Улаанбаатар