Гол мөрөн, нуурын мөсний зузаан өнгөрсөн оны мөн үеийнхээс 5-40 см нимгэн байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2026-01-23 12:46:27

Улаанбаатар, 2026 оны нэгдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Манай орны ихэнх гол мөрөн, нуур битүү мөстөж, мөсний зузаан  нь 20-135 см болж, өмнөх арав хоногийнхоос 5-35 см нэмэгдсэн ч заримынх нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 5-40 см нимгэн байна.


Цаг агаар цаашид хүйтэрч, мөс улам зузаарах ч нуурын толио, гол мөрний уртын дагууд харилцан адилгүй байгааг ЦУОШГ-аас мэдээлэв. Иймд гол мөрөн, нуурын мөсний даац нь хүн, мал болон авто тээвэр хийх хэмжээнд хүрч нягтарч бэхжээгүй тул мөсөн дээгүүр явахгүй, баталгаат зам гүүр, гармаар зорчихыг анхааруулж байна.


Онцгой байдлын байгууллагад он гарснаас хойш гол, нуурын мөсөнд цөмөрсөн 6 удаагийн дуудлага ирж, алба хаагчид 5 тээврийн хэрэгслийг татаж гаргажээ


Холбоотой мэдээ