ХОВД: Дуут сум Монголын хамгийн өндөр цэгт оршдог
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант, 2026 оны нэгдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Сумын төв нь далайн түвшнээс дээш 2400 гаруй метр өндөрт оршдог бөгөөд Монгол Улсын хамгийн өндөр цэгт байрлах суурин газар гэдгээрээ онцлогтой.
Сумын хамгийн өндөр цэг нь Хөх хавцлын хяр буюу 4015 метр, хамгийн нам цэг нь Цагаанбургасны Морин замын ам буюу 1760 метрт оршдог.
Дуут сумын нутгийн ихэнх хэсгийг Монгол Алтайн нурууны сүрлэг өндөр уулс эзэлж байна.
Мөн тус сумын нутагт эртний түүх дурсгал болох Түрэгийн үеийн хадны бичээс, чулуун хөшөө, байгалийн сонин тогтоцтой, чонын хэлбэртэй чулуу, мөөгөн хад, өөр хаана ч тохиолддоггүй бөөрөнхий чулууг харж болно.
Цэнхэрийн гол болон Хойд гол орчмоор байгалийн үзэсгэлэн хосолсон, төрөл бүрийн модон шугуйтай газруудтай бөгөөд энэ нь Ховд аймагт цөөн тохиолддог үзэмж юм.
Хөхбөөрөг, Харлаг хад, Нэвт зэрэг газар нь эрт үеэс нутгийн иргэдийн дээдэлж хүртэж ирсэн, олон төрлийн өвчин эмгэгийг анагаах рашаан бүхий онцлогтой.
Тус суманд ихэвчлэн урианхай ястан амьдардаг бөгөөд Улаанбаатар хотоос 1500 орчим км, аймгийн төвөөс 70 орчим км зайд оршдог.
Ташрамд, Говь-Алтай
аймгийн Алтай сумын Номингийн говийн Элст хотгор дотор далайн түвшнээс дээш 526
метр өндөрт өргөгдсөн Монгол орны хамгийн нам дор цэг юм.
Улаанбаатар