Өргөдлийн байнгын хороо 153 өргөдөл хүлээн авчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2026 оны нэгдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Өргөдлийн байнгын хороо нийтийн өргөдлийн petition.parliament.mn цахим системээр 153 өргөдөл хүлээн авч, хууль тогтоомжийн дагуу хянаж, 30 өргөдлийг санал авахаар системд байршуулжээ.
Тэдгээрээс иргэн О.Батхүүгийн “Үл хөдлөх хөрөнгө борлуулахад төлдөг 2 хувийн
татварыг хүчингүй болгох” хуулийн төсөл санаачлах, иргэн Б.Номингийн “Эмч, багш нарын
цалинг нэмэх” асуудлаар ажлын хэсэг
байгуулах, иргэн Ц.Батболдын “Монгол
Улсын Их Хурлын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.9 дэх хэсэгт “Хэрэв гишүүн
бүрэн эрх дуусгавар болсноос хойш ажил эрхлээгүй бол 12 сарын хугацаанд
гишүүний үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж, бага цалинтай ажилд орсон
бол цалингийн зөрүүтэй тэнцэх хэмжээний тэтгэмж олгоно” гэж заасныг хүчингүй болгох” тухай хуулийн төсөл санаачлах
тухай өргөдөл хуульд заасан
тооны иргэдийн дэмжлэг авсан тул УИХ-ын чуулганы
хуралдаанаар хэлэлцсэн юм.
Мөн байнгын хороо иргэдээс
ирүүлсэн өргөдөл, гомдлын тойм мэдээллийг 14 хоног тутам бэлтгэн, УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл болон байнгын хорооны гишүүдэд хүргүүлэн
ажиллажээ.
Ахмад настны тэтгэврийг нэмэгдүүлэх, тэтгэврийн зээлийн хүүг
бууруулах, эрүүл мэндийн болон асрах үйлчилгээг сайжруулах талаар Өргөдлийн
байнгын хорооноос ажлын хэсэг байгуулан ажиллаж, санал дүгнэлтээ Хүний хөгжил, нийгмийн бодлогын
болон Төсвийн байнгын хорооны хамтарсан хуралдаанд танилцуулж, хэлэлцүүлсэн
бөгөөд 2026 оны төсвийн тухай
хуульд ахмад настны тэтгэврийг тодорхой хувиар
нэмэгдүүлэхээр заасан байна.
УИХ-ын дарга
Н.Учрал Монголбанк болон арилжааны банкны төлөөлөлтэй ахмадуудын тэтгэвэр
барьцаалсан зээлийн хүүг бууруулах, хугацааг уян хатан болгох асуудлаар уулзалт
хийж, иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдлыг
тэдэнд уламжлан, 18 сарын
тэтгэврийн зээлийн хугацааг 36 сар болгож, сар бүрийн төлбөрийн ачааллыг
бууруулах боломжийг судалж, шаардлагатай арга хэмжээ авахыг зөвлөсөн юм. Үүний
дагуу Монголбанкнаас тэтгэврийн зээлийн үлдэгдэлтэй тэнцэх хэмжээний эх
үүсвэрийг банкны заавал байлгах нөөцөөс хасаж тооцох, уг зээлийн хугацааг 36
сар хүртэл нэг удаа сунгаж, сунгасан хугацаагаар сарын төлбөрийн дарамтыг
бууруулсан банканд уг активыг бүтэц өөрчлөгдсөн активт тооцохгүй байх, мөн
тэтгэврийн зээлийн эрсдэлийн жинг 150 хувиар тогтоогоод байсныг 100 хувь болгон
бууруулахаар шийдвэрлэсэн
Улаанбаатар