Хамгийн их орлоготой клубүүдийн жагсаалтыг "Реал Мадрид" тэргүүллээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2026-01-24 08:37:10

МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 23 /РИА Новости/. Хөлбөмбөгийн “Реал Мадрид” клуб өнгөрсөн 2024/25 оны улиралд хамгийн их орлого олсон багуудын жагсаалтыг тэргүүлсэн тухай зөвлөх үйлчилгээний Deloitte компанийн цахим хуудсанд мэдээлжээ.

 

Тус клуб өнгөрсөн улиралд 1 тэрбум 200 сая еврогийн орлого, 2023/24 оны улиралд 1 тэрбум 46 сая еврогийн орлогыг тус тус олсон байна.


Жагсаалтын хоёрдугаарт Испанийн “Барселона” клуб 975 сая еврогийн орлоготойгоор 2019/20 оны улирлаас хойш анх удаагаа бичигдлээ. Гуравдугаарт Германы “Бавариа” /861 сая евро/ орсон байна.

 

Эхний 10 байранд орсон клубүүдийг жагсаавал:


4. Пари Сен-Жермен (Франц, 837 сая евро)

 

5. Ливерпүүл (Англи, 836 сая евро)

 

6. Манчестер Сити (Англи, 829 сая евро)

 

7. Арсенал (Англи, 821 сая евро)

 

8. Манчестер Юнайтед (Англи, 793 сая евро)

 

9. Тоттэнхэм (Англи, 672 сая евро)

 

10. Челси (Англи, 584 сая евро).

 

Жагсаалтад багтсан нийт 20 клуб 2024/25 оны улирлын дүнгээр 12.4 тэрбум еврогийн орлого олсон нь түүхэн дээд үзүүлэлт бөгөөд өмнөх улирлынхтай харьцуулахад 11 хувиар өссөн байна.

 

Холбоотой мэдээ