Соболенко, Гауфф нар IV тойрогт шалгарлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2026-01-24 13:47:57

МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 24 /РИА Новости/. Дэлхийн чансааны гуравдугаарт бичигдэж буй АНУ-ын теннисчин Кори Гауфф эх орон нэгт Хейли Баптистийг хожсоноор Австралийн аварга шалгаруулах нээлттэй тэмцээний дөрөвдүгээр тойрогт шалгарлаа.


Тус тэмцээн Мельбурн хотын хатуу хучилттай талбайд болж байгаа юм. Тэмцээний чансаанд мөн гуравдугаарт бичигдсэн Гауфф өрсөлдөгчөө 3:6, 6:0, 6:3 харьцаагаар буулган авсан бөгөөд тоглолт 1 цаг 50 минутын турш үргэлжилжээ. Х.Баптист дэлхийн чансааны 70 дугаарт бичигдэж байгаа юм.


Ийнхүү өдгөө 21 настай К.Гауфф Australian Open тэмцээний IV тойрогт 4 удаа дараалан шалгарсан хамгийн залуу америк теннисчин боллоо. Өмнө нь 1994-1998 онд Линдсей Дэвенпорт 5 удаа дараалан шалгарч байв. Гауфын дараагийн өрсөлдөгч нь Чехийн Каролина Мухова /19/ юм.  


Мөн өдөр Беларусийн теннисчин Арина Соболенко Оросын иргэншлээ Австрийнхаар сольсон Анастасия Потаповаг 7:6 (7:4), 7:6 (9:7) харьцаагаар хожсоноор дөрөвдүгээр тойрогт шалгарлаа.  


А.Соболенко Австралийн нээлттэй тэмцээний хошой аварга бөгөөд өнгөрсөн оны финалд өрсөлдсөн юм. Тэрбээр одоо Канадын теннисчин Виктория Мбоко-той тоглоно. 

Холбоотой мэдээ