ДОРНОД: Улсын физикийн 37 дугаар олимпиад болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Чойбалсан, 2026 оны нэгдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Улсын физикийн 37 дугаар олимпиад дөрөвдүгээр сарын 4-6-ны өдрүүдэд Дорнод аймагт болно. Энэ хүрээнд олимпиадын тугийг ЕБС-иудад аялуулж эхэллээ. Өчигдөр Хэрлэн сумын нэгдүгээр сургууль олимпиадын тугийг хүлээн авч, нээлтийн өдөрлөг зохион байгуулсан юм.
Энэхүү улсын олимпиадад нэгдүгээр сургуулийн физикийн багш Г.Цогтгэрэл, Булган сумын ЕБС-ийн багш Б.Мөнхзул, нэгдүгээр сургуулийн 12б ангийн сурагч Б.Оюунбилэг нар оролцохоор бэлтгэж байна.
Сонирхуулахад, манай аймгийн физикийн багш нараас гурван
гавьяат төрөн гарсан байдаг.
Улаанбаатар