Энэ 7 хоногт Монгол Улсад
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2026 оны хоёрдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. -2026 оны хоёрдугаар сарын 9-15-нд болох үйл явдлын тойм-
Улаанбаатарт:
2
дугаар сарын 9-нд: Сар шинийн баярт зориулсан өсвөрийн бөхийн
барилдаан монгол бөхийн өргөөнд болно.
2 дугаар сарын 9-12-нд: УИХ-ын
дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны
Хурлын Төрийн Думын дарга Вячеслав Викторович Володины урилгаар тус
улсад албан ёсны айлчлал хийнэ.
2
дугаар сарын 10-нд: Авлигын төсөөллийн индексийг олон нийтэд албан ёсоор зарлана.
2
дугаар сарын 10-нд: Тарвалин хийдийн нэрэмжит Сар шинийн баярт
зориулсан сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдаан болно.
2 дугаар сарын 11-нд: "Үндэсний Ногоон Лаб" хөтөлбөрийн танилцуулга Төрийн ордонд болно.

2 дугаар сарын 11-нд: Сагсан бөмбөгийн Зүүн Азийн супер лигийн хэсгийн сүүлийн тоглолтоо Монголын "Хасын Хүлэгүүд", Японы "Алварк" багтай хийнэ.
2 дугаар сарын 11-нд: Сар шинийн баярт зориулсан аймаг, цэргийн начин, харцага цолтнуудын барилдаан болно.
2 дугаар сарын 11-15-нд: Л.Н.Толстойн “Анна Каренина” сонгодог жүжгийг УДЭТ-ын тайзнаа толилуулна.
2
дугаар сарын 12-нд: Сар шинийн баярт зориулсан бөхчүүд, бөхийн
зүтгэлтнүүд оролцсон шатрын тэмцээн болно.
2
дугаар сарын 12-нд: Дашчойлин хийдийн нэрэмжит Сар шинийн
баярт зориулсан Аймаг, цэрэг, сумын цолтой болон залуу 256 бөхийн барилдаан болно.
2 дугаар сарын 12-нд: Сар шинийн баярт зориулсан шагайн харвааны тэмцээн болно.
2 дугаар сарын 12-15-нд: "Хувь заяаны хүлээс" уянгын драмын жүжиг Монгол Улсын Хүүхэлдэйн театрт үзэгчдийн хүртээл болно.
2 дугаар сарын 13-нд: Дэлхийн радиогийн өдөр тохионо.
2 дугаар сарын 13-нд: Монгол түмний уламжлалт Сар шинийн баярын босгон дээр "Торгоны хээ-2026” ардын дуун цэнгүүн Соёлын төв өргөөнд болно.
2 дугаар сарын 14-нд: Сар шинийн баярт зориулсан бөхчүүдийн шагайн харвааны тэмцээн болно.
2 дугаар сарын 14-нд: УДБЭТ-ын уран бүтээлчид “Дон
Кихот” балетыг тайзнаа тоглоно.
2
дугаар сарын 15-нд: Сар шинийн хүчит бөхийн барилдаанд оролцох
аймаг, цэрэг, сумын цолтой бөхчүүдийн эрхийн барилдаан болно.
2
дугаар сарын 15-нд: Тусгаар тогтнолын ордонд “Хаан Жангар” тууль хайлна.
-Цагаан сарын үзэсгэлэн худалдаа "Хүннү
шоппинг молл"-ын экспо танхимд 2 дугаар сарын 16-ныг хүртэл гарна.
-Төрийн албаны 2026 оны 1 дүгээр улирлын ерөнхий шалгалтын цахим бүртгэл энэ сарын 17-ныг хүртэл үргэлжилнэ.
-“Амар байна уу-2026” үзэсгэлэн худалдаа хоёрдугаар сарын 17-ныг хүртэл “Их наяд” худалдааны төвд гарна.
-Монголын үндэсний мэдээллийн МОНЦАМЭ
агентлагаас орон нутгийн түүх, соёлын үнэт өв, иргэдийн аж амьдрал, онцлог,
уламжлалыг олон нийтэд сурталчлан таниулах, өвлүүлж хамгаалах ажлыг дэмжин
#АМИННУТАГ сэдэвт видео контентын уралдааныг орон нутгийн хэвлэл мэдээллийн
байгууллага, уран бүтээлчид, сонирхогчдын дунд зарлаж байна. Бүтээлийг 2026 оны
3 дугаар сарын 1-нийг хүртэл хүлээн авна.

Монголын
Үндэсний музейд “Мандала бурхан шашны
төв”-ийн тэргүүн, “Монгол Их цам” төслийн удирдагч, С.Батбаярын хувийн
цуглуулгаас дээжлэн монголчуудын морин соёлын бэлгэдэл, шүтээнийг цогцоор нь
харуулсан “Өнө мөнхийн молор эрдэнэ” тусгай үзэсгэлэнг гуравдугаар сарын 1-нийг
хүртэл олон нийтэд толилуулна.
-“Мөрөөдлийн мөсөн цэнгэлдэх-2025” Төв цэнгэлдэх хүрээлэнд 2026 оны гуравдугаар сарын 10-ныг хүртэл үргэлжилнэ.
Орон
нутагт:
2 дугаар сарын 9-нд: Өвөрхангай аймагт “Цагаан сар” үзэсгэлэн худалдаа болно.

2 дугаар сарын 9, 10-нд: Өвөрхангай аймагт сийлбэрч
Н.Одхүүгийн нэрэмжит "Өвөрхангайн урчууд-2026" үйл ажиллагаа болно.
2 дугаар сарын 9, 10-нд: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд “Цагаан сар-2026” өргөтгөсөн үзэсгэлэн худалдаа гарна.
2 дугаар сарын 11-нд: Сэлэнгэ аймагт Ардын дуу бүжгийн
"Сэлэнгийн долгио" чуулгын “Сар шинийн эгшиглэн” ардын дуун цацал тоглолтоо
толилуулна.
2 дугаар сарын 13-нд: Хэнтий аймагт Тэмээний баяр болно.
Хилийн чанадад:
2 дугаар сарын 14-нд: БНСУ-ын Пусан хотод суугаа Консулын газар үүсгэн байгуулсны 10 жилийн ойн хүрээнд Монгол түмний хаврын их баяр Цагаан сарыг угтан “Дөрвөн бэрх” наадам болно.
-Италийн Милан хотод "Милано-Картино-2026" Өвлийн олимп болж байна.
-Бүгд
Найрамдах Итали Улсын Ром хотын Боргезе галерейд “Монголоос Барокко ертөнц рүү” үзэсгэлэн
2
дугаар сарын 22-ныг хүртэл гарна.
-Швейцарын Цюрих хотын Ритберг музейд “Монгол орон: Цаг хугацааны аялал буюу Mongolia-A Journey Through Time” тусгай үзэсгэлэн 2 дугаар сарын 26-ныг хүртэл үргэлжилнэ.

