ӨНӨӨДӨР: Амин нутаг видео контентын уралдаан үргэлжилж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2026-02-09 07:10:02

Улаанбаатар, 2026 оны хоёрдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. -Өнөөдөр болох үйл явдал- 


УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга Вячеслав Викторович Володины урилгаар тус улсад хоёрдугаар сарын 9-12-нд албан ёсны айлчлал хийнэ.


10:00 цагт: Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийн талаар ТНБД Б.Дашпүрэв болон холбогдох албаныхан Аж үйлдвэр эрдэс баялгийн яамны хурлын зааланд мэдээлэл хийнэ. 

11:30 цагт: Сэлэнгэ аймгийн ногоочид УИХ-ын гишүүн Лу.Гантөмөрийн хэлсэн мэдээлэлтэй холбоотой байр сууриа Үндэсний мэдээллийн төвд илэрхийлнэ. 

13:00 цагт: Цагдаагийн байгууллагын шинэ тасгийг хорооллын эцэст И-мартын урд талд нээнэ.

13:00 цагт: Сар шинийн баярт зориулсан өсвөр болон ахмад бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд болно.


-Номын үзэсгэлэн, худалдааг Улаанбаатар хотын Төв номын санд энэ сарын 10-ныг хүртэл зохион байгуулна.

 -Цагаан сарын үзэсгэлэн худалдаа "Хүннү шоппинг молл"-ын экспо танхимд 2 дугаар сарын 16-ныг хүртэл гарна.

-Төрийн албаны 2026 оны 1 дүгээр улирлын ерөнхий шалгалтын цахим бүртгэл энэ сарын 17-ныг хүртэл үргэлжилнэ.

-"Амар байна уу-2026” үзэсгэлэн худалдаа хоёрдугаар сарын 17-ныг хүртэл “Их наяд” худалдааны төвд гарна.

 

-Монголын үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагаас орон нутгийн түүх, соёлын үнэт өв, иргэдийн аж амьдрал, онцлог, уламжлалыг олон нийтэд сурталчлан таниулах, өвлүүлж хамгаалах ажлыг дэмжин #АМИННУТАГ сэдэвт видео контентын уралдааныг орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллага, уран бүтээлчид, сонирхогчдын дунд зарлаж байна. Бүтээлийг 2026 оны 3 дугаар сарын 1-нийг хүртэл хүлээн авна.



Үзэсгэлэн:

-"Өнө мөнхийн молор эрдэнэ” тусгай үзэсгэлэн Монголын Үндэсний музейд гуравдугаар сарын 1-нийг хүртэл гарна. 


Хилийн чанадад: 

-Италийн Милан хотод 2026 оны Өвлийн олимп болж байна.

-Бүгд Найрамдах Итали Улсын Ром хотын Боргезе галерейд “Монголоос Барокко ертөнц рүү” үзэсгэлэн энэ сарын 22-ныг хүртэл гарна.

-Швейцарын Цюрих хотын Ритберг музейд “Монгол орон: Цаг хугацааны аялал” тусгай үзэсгэлэн энэ сарын 26-ныг хүртэл гарна. 


Орон нутагт:

Өвөрхангай:“Цагаан сар” үзэсгэлэн худалдаа болно.

ийлбэрч Н.Одхүүгийн нэрэмжит "Өвөрхангайн урчууд-2026" үйл ажиллагаа болно.

Сэлэнгэ: “Цагаан сар-2026” өргөтгөсөн үзэсгэлэн худалдаа гарна.


Холбоотой мэдээ