Энэ удаагийн үйл ажиллагааны хүрээнд “Ерөөлч монгол хүүхэд”, “Дөрвөн бэрх”, “Бий биелгээ сурцгаая”, үндэсний бөхийн барилдаан, монгол наадгай зэрэг уламжлалт тоглоом, урлагийн төрлүүдийг хүүхдүүдэд таниулан сургах сургалт, уралдаан тэмцээнийг зохион байгуулсан байна. Мөн аймгийн мэргэжлийн байгууллагуудаас зөвлөгөө авч, багш нар өөрсдөө уламжлалт соёлын онцлог, ур чадварыг судлан, хүүхдийн нас сэтгэхүйд тохируулсан арга зүйгээр зааж сургажээ.
ЗАВХАН: Уламжлалт соёлын өвийг хүүхдүүдэд таниулжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2026 оны хоёрдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Улиастай сумын 2 дугаар цэцэрлэгийн хүүхдүүдэд Цагаан сарын баярыг угтан монгол соёл, өв уламжлалыг таниулах сургалт, тэмцээн зохион байгууллаа.
Тус цэцэрлэг нь 1945 онд байгуулагдсан аймгийн ууган цэцэрлэгүүдийн нэг бөгөөд өнөөдөр долоон бүлэгт 200 гаруй хүүхдэд сургалт, хүмүүжлийн үйл ажиллагаа явуулж байна. Хүүхдийг багааас нь танин мэдэх, турших, хамтран оролцох боломжийг олгодог сургалтын арга барилаар ажилладгаараа онцлогтой цэцэрлэг юм.
Энэ
үеэр нүүдэлчин монголчуудын ахуй соёл, малын унгас ноосоор дээс томох, ноос
ээрэх, түүгээрээ эмээлийн олом, жирэм, гэрийн дээвэр, туурга, гутлын ул ширэх
зэрэгт хэрхэн ашиглаж ирсэн талаар хүүхдүүдэд танилцуулсан байна. Гэргий хүний
уран ажилсаг чанарыг дээс томох ур чадвараар нь үнэлж ирсэн уламжлалыг ч мөн
тайлбарлажээ.
Улиастай
сумын 2 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Л.Баасанжав, “Энэ арга хэмжээ нь уралдаан,
тэмцээн гэхээс илүү хүүхдүүдэд монгол соёлоо багаас нь дээдлэх, өв уламжлал, ёс
заншлаа танин мэдүүлэхэд чиглэсэн. Эцэг эхчүүдтэй хамтран зохион байгуулснаараа
онцлогтой” хэмээн ярилаа.

Зочлох хүндлэх ёсыг эцэг эхчүүд хүүхдүүдэдээ таниулав

Улаанбаатар