Нийт нутгаар цаг агаар тогтуун байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
b.tuul@montsame.gov.mn
2026-02-11 08:23:04

Улаанбаатар, 2026 оны хоёрдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Нийт нутгаар өнөөдөр цаг агаар тогтуун, хүйтний эрч суларна.

 

Багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 4-9 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр -20-25 градус, Завхан, Заг-Байдраг голын эхээр -14-19 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Хэрлэн, Халх голын хөндийгөөр -9-14 градус хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +3+8 градус дулаан, Их нууруудын хотгор, Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр +3-2 градус, бусад нутгаар -3-8 градус байна.

 

Улаанбаатар орчмоор багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 2-7 метр, өдөртөө -3-5 градус хүйтэн байна гэж цаг уурын байгууллагаас мэдээллээ. 

Холбоотой мэдээ