ДОРНОГОВЬ: Анагаахын сургуулийн багш, ажилтнууд үндэсний бичгийн чадвараараа өрсөлдлөө
ФОТО МЭДЭЭ
Сайншанд, 2026 оны хоёрдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Насан туршийн сургалтын төв, АШУҮИС-ийн Дорноговь аймаг дахь салбарын Анагаах ухааны сургуулийн Суурь шинжлэх ухааны тэнхимтэй хамтран үндэсний бичгийн "Тунгаамал" тэмцээнийг хоёрдугаар сарын 5-нд зохион байгууллаа.
Тэмцээний эргэн тойрны үйл явдлын зургийг хүргэж байна.
Тэмцээний оролцогчид
кириллээс монгол бичиг рүү, мөн монгол бичгээс кирилл рүү хөрвүүлэх, компьютер
дээр монгол бичгээр шивэх, мөн монгол бичгээр цэвэр, гоё бичиж өрсөлдсөн юм.
Тэмцээний тэргүүн байрт Ц.Дэлгэрмаа ахлагчтай "Эрдэнийн бичиг" баг,
дэд байрт Ч.Алтанчимэг ахлагчтай "Тэнгэрийн бичээс" баг, гутгаар
байрт Г.Билгүүн ахлагчтай "Мэргэд" баг тус тус шалгарчээ.
Дорноговь аймгийн
Насан туршийн сургалтын төв нь монгол бичгийг түгээн дэлгэрүүлэх, соёлын өвийг
дээдлэн хүндэтгэх, оролцогчдын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх зорилгоор улирал
бүр уралдаан, тэмцээн, сургалт зохион байгуулдаг.
Үндэсний бичгийн 2026
оны эхний “Тунгаамал” тэмцээнд АШУҮИС-ийн Дорноговь аймаг дахь салбарын Анагаах
ухааны сургуулийн багш нар болон ажилтнууд идэвхтэй оролцож, мэдлэг чадвар,
уран бичлэг, сэтгэхүйн ур чадвараа сорин өрсөлдсөн байна.
Монгол хэлний тухай
хуулийн дагуу төрийн албан хэргийг хос бичгээр хөтлөн явуулж байна. Сүүлийн
жилүүдэд өв соёлоо дээдлэх, үндэсний бичгийг түгээн дэлгэрүүлэх аяны хүрээнд
иргэд төрөл бүрийн монгол бичгийн цахим булан, уриалгад идэвхтэй оролцож байна.