СЭЛЭНГЭ: Цас орж шуурна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2026-02-11 16:32:55

Сүхбаатар, 2026 оны хоёрдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн нутгаар цас орж шууран, үзэгдэх орчин хязгаарлагдахыг аймгийн УЦУОШТ-өөс анхааруулж байна.

 

Өнөөдрийн 20.00 цагаас маргаашийн 20.00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр Сэлэнгэ аймгийн нутгаар солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Агаарын температур шөнөдөө -18-23 градус, өдөртөө  -3-8 градус хүйтэн байна.

 

Аймгийн төв Сүхбаатар хот орчмоор солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -18-20 градус, өдөртөө -6-8 градус хүйтэн байна.

 

2 дугаар сарын 13-17-ныг хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр 13-нд цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд баруунаас секундэд 4-9 метр.

 

13-нд салхи зарим сумын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Агаарын температур шөнөдөө -17-22 градус, өдөртөө -2-7 градус хүйтэн. 14-нөөс хүйтэрч Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө -24-29 градус, өдөртөө -18-23 градус, бусад сумын нутгаар шөнөдөө -18-23 градус, өдөртөө -11-16 градус хүйтэн  байна.


16-наас өдөртөө бага зэрэг дулаарна.

Холбоотой мэдээ