СҮХБААТАР: Хамгийн өндөр настанд хүндэтгэлийн бэлэг гардууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2026-02-11 17:45:49

Баруун-Урт, 2026 оны хоёрдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн хамгийн өндөр настан Д.Дуламсүрэн 102 настай.


Тэрбээр өдгөө Түвшинширээ сумандаа эрүүл саруул, энх тунх амьдарч байна. Нүдний хараа муудсанаас өөр өвчин зовуурьгүй бөгөөд нойр л хүрэхээ болилоо хэмээн хуучлав.


Есөн хүүхэд төрүүлж өсгөсөн бөгөөд хамгийн том охин нь 77, отгон хүү нь 53 настай.



Сар шинийн баярын босгон дээр аймгийн Засаг дарга 90-ээс дээш насны иргэдэд гарын бэлэг гардуулдаг уламжлалтай. Энэхүү хүндэтгэлийн бэлгийг хамгийн өндөр настанд аймгийн Засаг даргын орлогч Б.Батбаатар гардууллаа.


Тус аймагт 90-ээс дээш насны 103 иргэн байдаг бол тэдний 20 нь эрэгтэй, 83 нь эмэгтэй байна. Харин 100-гаас дээш настай иргэн хоёр байна.

Холбоотой мэдээ