ӨМНӨГОВЬ: “Алтан төл”-ийн эздэд шагнал гардууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2026-02-12 09:27:24

Даланзадгад, 2026 оны хоёрдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн "Таван эрдэнэ" нэвтрүүлгийн нэрэмжит алтан төлийн эзэд тодорлоо.

 

Өмнөговь аймгаас “Алтан ботго”-ны эзнээр Ханбогд сумын Баян багийн малчин Н.Баярцэнгэл, Хүрмэн сумын Тулга багийн малчин Б.Түвшин, Баян-Овоо сумын Харзаг багийн малчин Д.Чулуунбаатар нар шалгарчээ.


“Алтан унага”-ны эзнээр Мандал-Овоо сумын Өтгөн багийн малчин Ж.Банзарханд тодорсон бол “Алтан ишиг”-ийн эзнээр Баян-Овоо сумын Налих багийн малчин Б.Мөнхтулга, Мандал-Овоо сумын Мандал багийн малчин С.Бямбадорж, Мандал-Овоо сумын Өтгөн багийн малчин Д.Сүхбаатар нар шалгарсан байна. 


“Алтан төл”-ийн эздэд шагнал гардуулах ёслолыг энэ сарын 11-ний өдөр зохион байгуулж, “Алтан ботго”-ны эзэн Н.Баярцэнгэл, гэргий Т.Энхцэцэг нарт УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Н.Наранбаатар, Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга О.Эрдэнэ-Өрнөх, ХХААГ-ын дарга Ш.Бат-Эрдэнэ, Ханбогд сумын ИТХ-ын дарга Ц.Идэрзориг, Засаг дарга М.Цэвээнравдан нар гардуулан өглөө. 


“Алтан ботго”-ны эзэн Н.Баярцэнгэл, гэргий Т.Энхцэцэг нар тэмээ маллах арвин туршлагатай бөгөөд сумынхаа “Түмэн тэмээний баяр”-ын 2012, 2017, 2018 оны сайхан буур, сайхан атны уралдаанд дэд болон гуравдугаар байрыг удаа дараа эзэлж байжээ.

 

Мөн Галбын говийн улаан үүлдрийн тэмээг голлон өсгөн үржүүлж, 2022-2025 онд 300 шахам төлийг хорогдолгүй бойжуулжээ.

Холбоотой мэдээ