УВС: Хавдрын мэс заслын баг “Оны онцлох хамт олон”-оор шалгарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2026-02-12 12:37:15

Улаангом, 2026 оны хоёрдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Аймгийн Нэгдсэн эмнэлгийн Хавдрын мэс заслын баг “Оны онцлох хамт олон”-оор шалгарлаа. 


Өнгөрсөн онд Мэс заслын тасгийн хамт олон ходоод, элэгний 20 гаруй хорт хавдар тайрах хагалгааг орон нутагтаа бие даан хийсэн амжилтаараа ийнхүү аймгийн “Оны онцлох хамт олон”-оор шалгарлаа.


Тус хамт олон энэ он гарсаар ходоод, элэгний хорт хавдар тайрах таван хагалгааг амжилттай хийгээд байна. Сүүлийн жилүүдэд аймгийн Нэгдсэн эмнэлгээс эмч, сувилагч нарыг нарийвчлан сургаж дадлагажуулах, хорт хавдар тайрах хагалгааг нутагшуулах, иргэдийн эрүүл мэндийг хамгаалах тал дээр түлхүү анхааран ажиллаж байна. 


Хагалгаанд орсон иргэдийн биеийн байдал сайжирч, бүгд эмнэлгээс гарсан байна.

 

Аймгийн хэмжээнд 826 хүн хорт хавдрын хяналтад байгаагаас ихэнх нь улаан хоолой, ходоод, элэгний хорт хавдартай юм. 


Холбоотой мэдээ