ОРХОН: Улсын аварга тариаланч хамт олноор “Баясгалант бат очир” ХХК шалгарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
g.altantsetseg@montsame.go
2026-02-12 16:44:25

Баян-Өндөр, 2026 оны хоёрдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. “Улсын аварга тариаланч хамт олон”-оор шалгарсан “Баясгалант бат очир” ХХК-ийн хамт олонд шагналыг нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд М.Бадамсүрэн болон аймгийн удирдлагууд энэ сарын 10-нд гардууллаа.


Тус хамт олон бага талбайгаас өндөр ургац хураан авах, байгаль орчинд ээлтэй, эрүүл төмс, хүнсний ногоо үйлдвэрлэхийг эрхэмлэж, төмс, хүнсний ногооны үрийн шинэчлэлийг тогтмол нэвтрүүлэн ажиллаж байна.  


1998 оноос эхлэн Орхон аймгийн Жаргалант, Булган аймгийн Бугат суманд төмс, хүнсний ногоо тариалж, жимс жимсгэнэ импортлон зах зээлд нийлүүлж ирсэн байна. 


2017 онд тус ХХК-ийг байгуулан аймаг, орон нутгийн хүн амыг баталгаат төмс, хүнсний ногоогоор тасралтгүй хангаж байна.


Тус хамт олон сүүлийн таван жилд хүнсний ногооны үрсэлгээг эрүүл чанартай ургуулах зорилгоор хүлэмжийн аж ахуй хөгжүүлэн, тоног төхөөрөмжийн шинэчлэл тогтмол хийж, усалгаатай талбайд хүнсний ногоо тарих зэрэг ажлыг хийж иржээ.


 


Холбоотой мэдээ