СЭЛЭНГЭ: Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 13.3 хувиар өсжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2026-02-12 15:15:51

Сүхбаатар, 2026 оны хоёрдугаар сарын  12 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн хэмжээнд хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ энэ оны нэгдүгээр сард өмнөх сарынхаас 3.7 хувиар, өмнөх оны мөн үеийнхээс 13.3 хувиар тус тус өссөн байна.

 

Энэ өсөлтөд хүнсний бараа, согтууруулах бус ундаа 20.7 хувь, хувцас, бөс, бараа, гутал 11.0 хувь, даатгал санхүүгийн үйлчилгээ 10.7 хувь, эм тариа, эмнэлгийн үйлчилгээ 9.8 хувь, соёлын бараа, үйлчилгээ 8.5 хувь, гэр ахуйн тавилга, гэр ахуйн бараа 7.8 хувь.

 

Мөн зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээ 7.5 хувь, орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлш 7.4 хувь, согтууруулах ундаа, тамхи, мансууруулах бус ундаа 7.1 хувь, тээвэр 3.3 хувь, холбооны хэрэгсэл, шуудангийн үйлчилгээ 1.6 хувь, бусад бараа үйлчилгээний үнэ 19.6 хувь тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.

 

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх сарынхаас 3.7 хувиар өсөхөд хүнсний бараа, согтууруулах бус ундаа 9.5 хувь, эм тариа, эмнэлгийн үйлчилгээ 0.2 хувь, амралт, чөлөөт цаг, соёлын бараа, үйлчилгээ 0.2 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.

 

Инфляцын түвшин буюу хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2025 оны нэгдүгээр сард 6.9 хувь байсан бол 2026 оны нэгдүгээр сард 13.3 хувь болж, өмнөх оны мөн үеийнхээс 6.4 хувиар өссөн байна.

Холбоотой мэдээ