ДОРНОГОВЬ: Адуучин залуус ур чадвараа сорин өрсөлдлөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Сайншанд, хоёрдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Даланжаргалан сумын ЗДТГ-аас сумын аварга шалгаруулах адуучин тэмцээнийг хоёрдугаар сарын 7-нд зохион байгууллаа.
Адууны өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, адуучдын авхаалж самбаа, ур чадварыг сорих зорилгоор зохион байгуулсан тус тэмцээнд 20 гаруй адуучин оролцож уурга, ташуур шүүрэх, морьтой уургалах, явган уургалах, эмнэг булгиулах төрлөөр явуулсан тэмцээний тэргүүн байрт Н.Хүүхэндүү, дэд байрт Ж.Цэрэндаш, гутгаар байрт Ж.Батбаяр, тусгай байрт А.Түвшинтөртогтох, Э.Дашням нар тус тус шалгарчээ.
Дөчин таваас дээш насны ангилалд тэргүүн байрт Э.Чулуунбаяр, дэд байрт Ж.Энхсайхан, гутгаар байрт П.Энхбямба тус тус шалгарав. Тус сум 2025 оны эцсийн мал тооллогын урьдчилсан дүнгээр 159,945 толгой мал тоолуулсан бөгөөд малын тоо өмнөх оныхоос 24,966 толгойгоор буюу 18.5 хувиар өссөн байна.

