ОРХОН: Эрдэнэт хотын 50 жилийн ойд зориулан иргэд, байгууллагууд хандив өргөж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
g.altantsetseg@montsame.go
2026-02-12 16:07:36

Баян-Өндөр, 2026 оны хоёрдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Үндэсний металлургийн “ОРА металл” ХХК-ийн хамт олон “Эрин зууны бахархал Эрдэнэт” хотын 50 жилийн ойд 50 сая төгрөгийн хандив өргөхөө илэрхийллээ.


“ОРА металл” ХХК нь 2004 онд байгуулагдсан ба уул уурхайн эрдэс хүдрийг нунтаглах элэгдэлд тэсвэртэй тээрмийн бөөрөнцөг, цутгамал эд анги үйлдвэрлэдэг. Тус компани 2024 онд Монгол Улсад анх удаа “Цутгуурын автомат үйлдвэр”-ийг ашиглалтад оруулжээ.


Өдгөө тус компани Монгол Улсын стратегийн ач холбогдол бүхий Оюу толгой, Эрдэнэт үйлдвэр зэрэг хүнд үйлдвэрүүд, дулааны цахилгаан станцуудын хэрэгцээт эрдэс, хүдэр, нүүрсийг нунтаглахад ашиглах импорт орлох бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн, 22 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна.


Өнгөрсөн хугацаанд “ОРА металл” ХХК 180 тэрбум төгрөгийн өртөг бүхий 60 мянган тонн импорт орлох бүтээгдэхүүнийг орон нутагт үйлдвэрлэжээ. Мөн улс болон орон нутгийн төсөвт 19 орчим тэрбум төгрөг төвлөрүүлж, Орхон аймгийн “Шилдэг татвар төлөгч”-өөр сүүлийн таван жил дараалан шалгарсан шилдэг аж ахуйн нэгж юм.



Холбоотой мэдээ