БАЯН-ӨЛГИЙ: Сурагчид үндэсний хувцсаараа гангарч уншигчдын уулзалтад оролцов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
sh.aidos.@montsame.gov.mn
2026-02-12 17:24:48

Өлгий, 2026 оны хоёрдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Сар шинийн баярыг тохиолдуулан УГЗ Бабийн Ахтаны нэрэмжит аймгийн төв сан “Өв соёлоо өвлүүлье” сэдэвт уншигчдын уулзалт зохион байгууллаа.


Уулзалтын зочноор Өлгий сумын Ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн монгол хэл, уран зохиолын багш, хэл шинжлэлийн магистр Салтанатын Мейр оролцож, хүрэлцэн ирсэн хүмүүст Цагаан сарын баярын тухайн дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

 

Уг үйл ажиллагаанд сурагчид үндэсний хувцсаар гангарч ирэн идэвхтэй оролцож, сар шинийн баярын ёс жаяг, золголт, идээ шүүс бэлтгэх арга, уламжлал, ёс бэлгэдлийн талаар сонирхсон асуултаа асууж, шүлэг, найргийг уншиж, үр бүтээлтэйгээр өнгөрүүлэв. 


Уулзалтад оролцогчдод Б.Ахтаны нэрэмжит аймгийн төв номын сангийн захирал Д.Алтынгүл хүндэтгэл илэрхийлж, уран зохиолын номын дээж гардууллаа. Тэрбээр цаашид сурагчид ном уншиж, соён гэгээрэх үйлсэд амжилт хүсье гэдгээ илэрхийлэхийн зэрэгцээ, аймгийн төв номын сан зөвхөн уншигчдад үйлчлэх төдийгүй үндэсний зан заншил, өв уламжлалыг сурталчлан таниулах олон нийтийн үйл ажиллагааг цаашид ч зохион байгуулах болно гэдгийг онцлов.



Холбоотой мэдээ