ТӨВ: Аялал жуулчлалыг шинэ түвшинд гаргана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Зуунмод, 2026 оны хоёрдугаар 12 /МОНЦАМЭ/. ЖАЙКА Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллагаас 2026-2028 онд хэрэгжүүлэх “Тогтвортой аялал жуулчлалын хөгжил” төслийг Монгол Улсад хоёр аймагт хэрэгжүүлэхээр шийдвэрлэсний нэгээр Төв аймаг сонгогдсон байна.
Аймгийн Засаг даргын зөвлөх Б.Отгонбаяр ЖАЙКА-гийн “Тогтвортой аялал жуулчлал” төслийн удирдагч Макино Такахиког өнөөдөр хүлээн авч уулзан, төслийн зорилго, хэрэгжүүлэх чиглэл, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцжээ.
Төслийн хүрээнд Төв аймгийг олон улсын Green Destinations болон UN Best Tourism Village гэрчилгээтэй болгох, аймгийн аялал жуулчлалын онцлог брэндийг тодорхойлох, салбарын хүний нөөцийг чадавхжуулах зэрэг олон талт ажлыг хийх юм.