Ижил нэртэй 340 хос байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2026-02-13 11:08:09

Улаанбаатар, 2026 оны хоёрдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Манай улсад ижил нэртэй хос 340, нэг он, сар өдөр төрсөн хос 271, Гэгээн Валентины өдөр буюу хоёрдугаар сарын 14-нд төрсөн 10,220 хүн байна.


Хүн ам, өрхийн мэдээллийн санд энэ сарын 13-ны байдлаар Валентин нэртэй 3, Гэгээнхайр нэртэй 2, Гэрэлтхайр нэртэй нэг, Хайрынбурхан нэртэй нэг, Балсар нэртэй нэг хүн бүртгүүлснийг Үндэсний статистикийн хороо мэдээлжээ. 




Холбоотой мэдээ