ДОРНОГОВЬ: Тавдугаар сургуулийн хоёр төгсөгч "Ерөнхийлөгчийн илгээлт-2100" хөтөлбөрт шалгарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2026-02-13 13:00:29

Сайншанд, 2026 оны хоёрдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Сайншанд сумын ерөнхий боловсролын V сургуулийн  2025 оны 12а ангийн төгсөгч Баянтөрийн Халиун, 12б ангийн төгсөгч Бат-Өрнөхийн Түвшинзаяа нар Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” хөтөлбөрт Дорноговь аймгаас сонгогдон шалгарч, Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхээс илгээлтээ гардан авчээ.


Сурагчид ерөнхий боловсролын сургуулиа онц дүнтэй дүүргээд Б.Халиун хими, Б.Түвшинзаяа биологийн хичээлээр элсэлтийн ерөнхий шалгалтдаа аймагтаа хамгийн өндөр оноо авчээ. Тэд монголдоо хэлний бэлтгэлээ хангаад удахгүй гадаадын их, дээд сургуульд хүссэн мэргэжлээрээ суралцах юм байна.


“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөр бол сум, хороо бүрийн шилдэг хүүхдийг шалгаруулж, бэлтгэл хөтөлбөрт хамруулан гадаадын шилдэг их, дээд сургуульд сурах болзлыг хангахад нь бэлтгэж, улмаар суралцуулж, төгсөөд ирэхэд нь орон нутгийнхаа хөгжлийг түүчээлэхэд томилон ажиллуулах зорилготой цогц хөтөлбөр юм.



Холбоотой мэдээ