ТӨВ: Эмэгтэйчүүдийг дэмжих бүлгийн уулзалтыг сар бүр зохион байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2026-02-13 22:02:46

Зуунмод, 2026 оны хоёрдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. “Аз жаргалтай эмэгтэй клуб”-ээс эмэгтэйчүүдийг дэмжих бүлгийн уулзалтыг сар бүрийн эхний болон сүүлийн 7 хоногийн баасан гарагт зохион байгуулж байна.


Анхны уулзалт хоёрдугаар сарын 6-нд Хүүхэд, залуучуудын ордны дэргэдэх зөвлөгөө өгөх төвд болж, мэргэжлийн сэтгэл зүйч “Жирэмсний өмнөх болон дараах сэтгэл зүйн өөрчлөлтүүд, хэрхэн даван туулах вэ” сэдвээр зөвлөгөө өгсөн байна.


Төв аймгийн ХГБХХГ-ын сэтгэлзүйч Д.Уянга, "Дэмжих бүлгийн уулзалтад оролцсоноор ганцаарчилсан болон бүлгийн зөвлөгөө, сэтгэл заслын үйлчилгээнд хамрагдах боломжтой. Мөн гэртээ байгаа жирэмсэн болон нялх биетэй ээжүүдэд сэтгэл зүйн том дэмжлэг болдог’ гэлээ.


"Аз жаргалтай эмэгтэй" клубээс 2025 онд 10 гаруй сургалт, нөлөөллийн ажлыг зохион байгуулж, давхардсан тоогоор 1000 гаруй эмэгтэйг хамруулсан байна. Сургалтад хамрагдсан охид, эмэгтэйчүүд даалин урлах, лаа хийх, нэхмэл гутал хийх, аяган бялуу хийх, сагс сүлжиж сурах гэх мэт чадваруудыг эзэмшжээ.




Холбоотой мэдээ