ОРХОН: Онцгой байдлын газар Улаан загалмайн хороотой хамтран ажиллана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Баян-Өндөр, 2026 оны хоёрдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Орхон аймгийн Онцгой байдлын газар, аймгийн Улаан загалмайн хороотой хамтран ажиллах гэрээнд өнөөдөр гарын үсэг зурлаа.
Тус салбар хороо Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын удирдлагуудад олон улсын Улаан загалмайн хорооны үндсэн зарчим, МУЗН-ийн мандат, Женевийн конвенц болон Орхон аймгийн Улаан загалмайн үйл ажиллагааг танилцуулж, цаашид хамтран ажиллахаар тохиролцлоо.
Хүмүүнлэгийн үйлсэд хамтран ажиллах олон ажлыг зохион байгуулахаар гэрээнд тусгасан байна.


Улаанбаатар