ГОВЬ-АЛТАЙ: Цогт сумаас 42 жилийн дараа “Монгол Улсын аварга малчин” тодорлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Есөнбулаг, 2026 оны хоёрдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Цогт сумаас 42 жилийн дараа “Монгол Улсын аварга малчин” тодорлоо.
Сар шинийн босгон дээр Цогт сумын Гэгээт багийн малчин З.Лувсансамдан, гэргий В.Сарангэрэл нар “Монгол Улсын аварга малчин” цол хүртлээ.
Шагналыг Монгол Улсын Их Хурлын гишүүн О.Амгаланбаатар, аймгийн ИТХ-ын дарга Л.Насанбуян, сум, орон нутгийн удирдлагууд гардуулан өгч, баяр хүргэлээ.
Энэ жил Говь-Алтай аймгаас таван аварга малчин тодорч, олон жилийн уйгагүй хөдөлмөр, зүтгэлээ төр, түмэндээ үнэлүүлж байна.
Удам дамжсан малчин З.Лувсансамдан нь Цогт сумаас 42 жилийн дараа төрж буй Улсын аварга малчин болж буйгаараа онцлогтой. Тэрээр сарлаг, үхрийг түлхүү өсгөн үржүүлж, ашиг шимийг нь хүртэн мал сүргээ тогтвортой өсгөж, мал аж ахуйн үйлдвэрлэлийн үр өгөөжийг нэмэгдүүлж байна.
Улаанбаатар