Зуугаас дээш настай 166 иргэн байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2026 оны хоёрдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Манай улсад энэ сарын 13-ны байдлаар 100 болон түүнээс дээш настай 166 иргэн байна.
Тэдний 128 нь эмэгтэй, 38 нь эрэгтэй бол хамгийн ахмад нь 108 настай буурал
байгааг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.
Ташрамд сонирхуулахад, Хүн ам, өрхийн мэдээллийн санд Шинийннэгэн нэртэй 52, Цагаансар нэртэй 12, Саршинэ нэртэй 4, Шинийнгурван нэртэй нэг, Шинийннайман нэртэй хүн нэг байна.


Улаанбаатар