АРХАНГАЙ: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан хөгжлийн төв нээнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2026-02-13 17:59:10

Эрдэнэбулган, 2026 оны хоёрдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн барилга угсралтын ажлыг улсын комисс шалгалаа.


Тус төв ашиглалтад оруулснаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн сэргээн засах, хөгжлийн болон нийгмийн үйлчилгээ нэг дор төвлөрч, орчин нөхцөл, хүртээмжийн стандарт шинэ шатанд хүрэх ач холбогдолтой юм.

 

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, тэдэнд үзүүлэх төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилтын хүрээнд барьж буй Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн барилга угсралтын ажлыг байнгын ашиглалтад хүлээн авах улсын комисс 2 дугаар сарын 12-ны өдөр ажиллаж, барилгын гүйцэтгэлтэй танилцсан байна.


Комиссын бүрэлдэхүүн барилгын ажлын явц, чанар, стандартын хэрэгжилт, дотоод тохижилт болон инженерийн шугам сүлжээний угсралтын ажлыг шалган үзэж, зарим ажлыг техникийн шаардлагад бүрэн нийцүүлэн сайжруулах, дутуу гүйцэтгэлийг богино хугацаанд бүрэн хийж дуусган хүлээлгэн өгөх үүргийг гүйцэтгэгч байгууллагад өгчээ.


Аймгийн хэмжээнд 3000 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн бий. 



Холбоотой мэдээ