Зах, худалдааны төвийн зогсоолыг нэмэгдүүлэх хүрээнд “Урт цагаан”-ы зогсоолыг нээлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2026 оны хоёрдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Сар шинийн баярыг угтан зах худалдааны төвийг чиглэсэн түгжрэлийг бууруулахад тодорхой зохицуулалтыг цаг алдалгүй хийсээр байна.
НИТХ-ын дарга А.Баярын гаргасан уриалгыг аж ахуй нэгжүүд дэмжиж илүү цагаар ажиллаж байна. Түүнчлэн сар шинийн баяр дөхөж байгаатай холбоотой зах, худалдааны төвийн ачаалал нэмэгдэж, зогсоол хүрэлцэхгүй, ойр орчимд түгжрэл үүсэж байгаа учир зогсоолын хүрэлцээг нэмэгдүүлэх хүрээнд мөн аж ахуй нэгжтэй хамтран "Сүнжин гранд", "Урт цагааны зогсоол", "Тэнгэр плаза" /Тэсо/, 3,4 хороолол /13 сургууль/, "Чингис" зочид буудал /урд зогсоол/ байршилд зогсоол нэмэгдүүлж, нээгээд байна.
Урт цагааны тохижилтын ажил дуусаж
ирэх сард нээх төлөвлөгөөтэй байсан хэдий ч "Бөмбөгөр",
"Алтжин" худалдааны төвийн зогсоолын хүртээмжийг нэмэгдүүлэх, тухайн
орчин дахь түгжрэлийг бууруулах хүрээнд ийнхүү нээгээд байна.
Улаанбаатар