СЭЛЭНГЭ: Малынхаа үүлдэр угсааг сайжруулж, тооноос чанарт шилжүүлэн ажиллажээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар, 2026 оны хоёрдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ
аймгийн Түшиг сумын малчин Г.Баярсайханы гэр бүл 40 гаруй жил
мал аж ахуйн салбарт тасралтгүй
ажиллахдаа
малынхаа үүлдэр угсааг
сайжруулах
чиглэлд онцгойлон анхаарч иржээ.
Эднийх сүү, махны чиглэлийн ашиг шимт Халимаг, Алатау үүлдрийн үхэр
сүргийг
өсгөн үржүүлж, хагас
эрчимжсэн үхрийн фермерийн аж ахуйг хөгжүүлж байна.
Малчин Г.Баярсайхан сүүлийн жилүүдэд
эрчимжсэн МАА, газар тариаланг хөгжүүлэх аймаг орон нутгийн бодлого шийдэрт
уялдуулан малын тоо толгойг
багасган, тооноос чанарт анхааран ажиллаж ирсэн амжилтаараа
улсын аварга малчин хэмээх шагналыг хүртлээ.
Улаанбаатар