СДМЭХ-ны Ерөнхийлөгчөөр Д.Үүрийнтуяаг сонголоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2026 оны хоёрдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. МАН-ын дэргэдэх Социал демократ Монголын эмэгтэйчүүдийн холбооны ээлжит бус их хурал Тусгаар тогтнолын ордонд боллоо.
МАН-ын мэдээлснээр, хуралд МАН-ын дарга Н.Учрал оролцож УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяаг СДМЭХ-ны дараагийн Ерөнхийлөгчид нэр дэвшүүлсэн юм.
Их хурлын 453 төлөөлөгч нууц санал хураалтад оролцож нэр дэвшигч Д.Үүрийнтуяаг 99.78 хувийн саналаар сонгов. Ингэснээр МАН-ын дэргэдэх Социал демократ Монголын эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяаг сонгосон тогтоолыг батлав.
