ХОВД: Хамгийн өндөр настан 104 настай
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант, 2026 оны хоёрдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Ховд аймаг 91 мянга гаруй хүн амтай. Хүн амын 50.2 хувь нь эрэгтэй, 49.8 хувь нь эмэгтэй юм.
Аймгийн төвд 34532, сумын төвд 14481, хөдөө 42216 хүн амьдарч буй.
14 хүртэлх насны эрэгтэй 15503, эмэгтэй 14734 байна. Харин 15-64 насны эрэгтэй 28627, эмэгтэй 28030 байгаа бол 65-аас дээш насны 1705 эрэгтэй, 2630 эмэгтэй байна.
Ховд аймгийн Статистикийн хэлтсийн мэдээллээр энэ сарын 16-ны өдрийн байдлаар 97 ба түүнээс дээш насны 11 иргэн байна.
Мөн Ховд аймгийн хэмжээнд хамгийн өндөр настан нь 104 настай эмэгтэй юм.
Онцлоход, 97 ба түүнээс дээш настай 11 иргэн байгаагийн долоо нь эмэгтэй. Мөн тэдний хоёр нь Ховд аймгийн төвд, бусад нь хөдөөгийн сумдад амьдарч буй.
Ховд аймгийн ИТХ-ын дарга З.Эрхбаяр, Засаг дарга М.Амарсанаа тэргүүтэй албаны төлөөллүүд иргэдэд зориулан билгийн тооллын XVII жарны "Сүрээр дарагч" хэмээх гал морин жилийн сар шинийн мэндчилгээ дэвшүүлж, эрүүл энх, саруул сайхан байхыг хүсэн ерөөлөө.
