ЦССҮТ-д хэрэгжиж буй төслийн үр дүнг сайшаав

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2017-01-26 16:54:33

Азийн хөгжлийн банк /АХБ/-ны Зүүн Азийн газрын захирал Аюуми Кониши Монгол Улсад айлчилж, тус банкны санхүүжилтээр манай улсын эрүүл мэндийн салбарт хэрэгжсэн болон хэрэгжиж буй төслийн үйл ажиллагаатай танилцаж байна.

Тэрбээр өнөөдөр Цус сэлбэлт судлалын үндэсний төв /ЦССҮТ/-д зочилж “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-5” төслийн хүрээнд тус төвд ханган нийлүүлсэн тоног төхөөрөмж, цусны албанд шинээр нэвтэрч буй технологиудтай танилцан, төслийн үр дүнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ.

Уулзалтын дараа Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг ЦССҮТ-ийн удирдлага, холбогдох мэргэжилтнүүдтэй уулзаж, тулгамдаж буй асуудлыг нь сонсож, ирэх онд хийх ажлын талаар санал солилцов. Тухайлбал, Хүйн цусны банк байгуулах, биобэлдмэлийн үйлдвэрлэл явуулах чиглэлээр ЭМЯ-наас ажлын хэсэг томилж, шийдвэрлүүлэхээр боллоо. Мөн шинэ технологиуд дээр ажиллах эмч, мэргэжилтнүүдийг сургаж бэлтгэх чиглэлээр ярилцав.

Ж.Болор

Холбоотой мэдээ