“Хэрлэн сум, Чингис хотын түүхэн товчоо” номын нээлтийн арга хэмжээ боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-03-15 21:42:23

Хэнтий /МОНЦАМЭ/. "Хэрлэн сум, Чингис хотын түүхэн товчоо" номын нээлтийн үйл ажиллагааны хүрээнд Чингис хотноо олон төрлийн тэмцээн, уралдаан зохион байгууллаа.

Тус үйл ажиллагааны нэг  Үндэсний шагайн харвааны тэмцээнд 16 багийн 128 харваачид цэц мэргэнээ сорьсоноос хувийн цуваа харваанд 1-р байрыг Улаанбаатар хотын Багануур дүүргийн харьяат Ж.Мандалбаяр, 2-р байрыг Хэнтий аймгийн Батноров сумын харьяат Ж.Бүрнээ нар хүртсэн бол багийн цуваа харваанд 1-р байрыг Ц.Мөнхсайхан ахлагчтай "Хэнтий" баг,  2-р байрыг  Б.Цогтбилэг ахлагтай Баянмөнх сумын баг, 3-р байрыг  С.Лхагва ахлагчтай Өмнөдэлгэр сумын баг тус тус эзэлсэн юм. 

Харин улс аймгийн цолтой 64 бөхийн  барилдсанаас Улсын начин Ч.Батчулуун түрүүлж, Улсын заан Б.Батмөнх үзүүрлэлээ.

Мөн "190 жилийн түүхтэй Чингис хот" эрдэм шинжилгээний илтгэлийн уралдааны дэд байранд аймгийн БСУГ-ын ахлах мэргэжилтэн Я.Батбилэгт, тусгай байранд Хэрлэн 2-р цэцэрлэгийн багш Ш.Цогтбаяр, Монгол бичгийн сайхан бичигтэн шалгаруулах уралдааны тэргүүн байранд Хан Хэнтий ЦС-ийн 10а ангийн сурагч Б.Сансартуяа, дэд байранд Хан Хэнтий ЦС-ийн 12а ангийн сурагч А.Уранцэцэг, сонирхогчдын төрөлд тэргүүн байранд Хэрлэн 1-р сургуулийн сургалтын менежер Г.Өнөртуяа, дэд байранд Хан Хэнтий ЦС-ийн багш В.Ариунцэцэг нар шалгарлаа. Түүнчлэн  "Эртний домогт Өндөрхаан хайрхан" эссэ бичлэгийн уралдааны тэргүүн байранд Тэмүүжин ЦС-ийн 12б ангийн сурагч М.Дуламжав, дэд байранд Хэрлэн 1-р сургуулийн 12в ангийн сурагч Э.Анхзаяа, тусгай байранд Хан Хэнтий ЦС-ийн 12б ангийн сурагч А.Банзрагч нар шалгарсан юм.  Мөн "Чингис хот бидний бахархал" гар зургийн уралдаанд ЕБС-ийн 30 гаруй авъяаслаг сурагч оролцож, тэргүүн байранд Хэрлэн 1-р сургуулийн 9г ангийн сурагч Н.Хатанбүүвэй, дэд байранд Хэрлэн 1-р сургуулийн 12д ангийн сурагч Ц.Золжаргал, тусгай байранд Хэрлэн 1-р сургуулийн 8е ангийн сурагч Т.Мөнхтэмүүлэн нар шалгарлаа.

"Хэрлэн сум, Чингис хотын түүхэн товчоо" номын нээлтийн үйл ажиллагаанд зориулсан эдгээр арга хэмжээг ивээн тэтгэж, хамтран ажилласан Ж.Сансар тэргүүнтэй Хэрлэн сумын Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөл, УИХ-ын гишүүн Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Д.Гантулга, аймгийн ЗДТГ, Гүндүгаварлин хийд, Шадавдаржаалин хийд, Ц.Түвшинтөгс даргатай АДБХХЧ,  Г.Баатар даргатай Өндөрхаан хот тохижилт ОНТҮГ, Дэд хурандаа Б.Нандинболор даргатай ШШГА, Г.Нэргүйбаатар даргатай БТСГ, Н.Баяржаргал даргатай Нийтлэг үйлчилгээний газар,  Ганбат захиралтай "Цэнэ трейд" ХХК, Цэнд-Очир захиралтай" Ханбүргэд номин" ХХК , Болдбаатар захиралтай "Алсын солонго" ХХК, Болормаа захиралтай "Хаан түшиг" ХХК, Батцолмон захиралтай "Өгөөмөр зөв зам" ХХК-нд талархал илэрхийлье.

Д.Одонтунгалаг

Холбоотой мэдээ