Хэнтий аймгийн ИТХурал "Номын сантай болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-03-16 12:05:31

Хэнтий /МОНЦАМЭ/. Хэнтий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал номын сантай болох санаачлага гарган ажиллаж байна. 

Өнгөрсөн сарын хоёрны өдөр Хэнтий аймгийн ИТХ 2017-2020 оны үйл ажиллагааны үндсэн зорилтоо баталсан. Зорилтын үндсэн санаа нь "Хэнтийгээ дэмжих", "Оюунлаг иргэдийг олноор бий болгох", эерэг хандлага, зөв сайн зүйлд уриалан дуудах, санаачлагыг бодитой дэмжихэд чиглэж байгаа юм.

Зорилтод "ном унших, унадаг дугуй унах, шатар тоглох, ус, цаас хэмнэх, гялгар уут, цаасны хэрэглээг бууруулах, мод тарих, эх хэл бичгээ сурах" зэрэг хөдөлгөөнийг иргэд байгууллагын санаачлага оролцоог дэмжих замаар аймгийн хэмжээнд Хурлынхаа ивээл дор өрнүүлнэ гэж заасан байна. 

Д.Одонтунгалаг

 

Холбоотой мэдээ