Элэг шилжүүлэн суулгаж буй охины хагалгаа амжилттай үргэлжилж байна гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ariunzaya@montsame.mn
2017-04-22 16:03:22
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Элэг шилжүүлэн суулгах багийнхан өнөөдөр өглөө 06:00 цагаас 7 настай Л.Бүжинлхам охинд хагалгаа хийж эхэлсэн бөгөөд мэс засал  амжилттай үргэлжилж буйг багийн ахлагч мэдэгдлээ.
 
Элэг шилжүүлэн суулгах  мэс засалд 7 настай охинд ээжээс нь элэг шилжүүлэн суулгаж байгаа бөгөөд Улсын нэгдүгээр төв эмнэлэг, БНСУ-ын Асан Анагаах ухааны төв, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн хамтарсан 68 хүний бүрэлдэхүүнтэй өргөтгөсөн баг ажиллаж байгаа аж.
Хагалгааны үйл явцтай Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат нар танилцсан юм.  Хагалгаа эхлээд 8 цаг 30 минут болж байна.
 Б.Заяа
Холбоотой мэдээ