Мазаалай баавгай ихэрлэжээ

ВИДЕО МЭДЭЭ
montastudio@montsame.gov.mn
2017-05-17 11:31:49
МОНЦАМЭ агентлагийн Говь-Алтай дахь сурвалжлагч Ш.Цоодол мазаалай баавгай ихэрлэсэн тухай сайхан мэдээг төв редакцидаа илгээлээ.
Дэлхий дээр 27-хон ширхэг үлдээд байгаа баавгайны энэ ховор төрөл нь Говь-Алтай аймгийн Цогт сумын Баянтоорой тосгон дахь Говийн их дархан цаазат газарт нутагладаг юм. Мазаалайг анх 1920-оод оны эхээр Монгол Алтайн нуруунд олж тогтоосон бөгөөд Оросын эрдэмтэн Орлов, Соколов нар  холимог тэжээлт энэхүү өвөрмөц амьтныг баавгайн бие даасан зүйл мөн гэж үзэн биологийн шинжлэх ухаанд бүртгүүлсэн түүхтэй. Бие төрх, амьдрах байдал нь гүйцэд судлагдаагүй байсан мазаалай баавгайн дүрс бичлэгийг анх 1966 онд кино оператор О.Уртнасан хийсэн билээ. “Улаан ном” -д бүртгэгдсэн байдлаас харвал 1960-аад онд 15-20 толгой, 1970-д онд 20 гаруй, 1980-д оны эхээр 25-30, сүүлчээр 50-60 гэж тэмдэглэжээ. 1990 оны эхээр 30 гаруй толгой байсан байна. Мазаалай судлаачдын хамгийн сүүлд гаргасан мэдээгээр одоо 30 хүрэхгүй тоо толгой үлджээ.
Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд