Такси, нийтийн тээврийн жолооч нарыг оношилгоонд хамруулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2017-06-12 12:32:22
Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн ЭМГ-аас такси, нийтийн тээврийн үйлчилгээний жолооч нарыг эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамруулав. Үүнд 86 жолооч хамрагдсанаас дийлэнх нь эмчилгээ шаардлагатай гэсэн дүгнэлт гарчээ.
Тухайлбал, 21 иргэн зүрхний цусан хангамжийн алдагдалтай бол хэвлийн хөндийн ЭХО үзлэгт 61 иргэнийг хамруулснаас 2 нь хавдар төст үүсгэвэртэй, цөсний хүүдийн үрэвсэлтэй 18, элэгний үрэвсэлтэй 10, нойр булчирхайн үрэвсэлтэй 10, бөөрний үрэвсэлтэй 18 тохиолдол илэрсэн байна. 81 жолоочид C вирусын шинжилгээ хийснээс 7 нь эмчлүүлэх шаардлагатай, 18 жолооч харааны өөрчлөлттэй байжээ. Харин дотрын эмчийн үзлэгт 59 иргэн үзүүлж, 36 хувь нь артерийн даралт өндөр гарсан гэж ЭМГ-аас мэдээлэв.
Д.Дэлгэрмаа
Холбоотой мэдээ