Өмнөд Хятадын тэнгист үйл ажиллагаа явуулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
aminaa@montsame.mn
2015-11-04 10:58:40

ВАШИНГТОН. /Sputnik/. АНУ, Япон улсын Батлан хамгаалахын сайд Эштон Картер, Ген Накатани нар Малайзын нийслэл Куала-Лумпур хотноо уулзаж, Ази-Номхон далайн бүсэд тэнгисийн үйл ажиллагаа явуулахаар болсон байна.

“ASEAN”-ны гишүүн орнууд болон, АНУ тэргүүтэй найман хамтрагч орны Батлан хамгаалах яамны сайд нарын уулзалт Малайзад болох үеэр уг уулзалтыг хийжээ.

“Зүүн болон Өмнөд Хятадын тэнгист аюулгүй байдал хурдацтай хувьсан өөрчлөгдөж буй талаар хоёр удирдагч хэлэлцсэн. Хоёр улсын Засгийн газраас олон улсын хуулийн дагуу тэнгисийн үйл ажиллагаа явуулахаар шийдсэн” хэмээн хэвлэлд мэдээлсэн байна.  

Накатанитай уулзах үеэрээ, Япон улс цэргийн үйл ажиллагаа гадаад явуулах тухай “Энх тайван, аюулгүй байдлын тогтоомж”-ийг батлахыг Картер хүлээн зөвшөөрсөн байна.

Мөн “ASEAN”-ы хурал дээр Филиппин, Сингапур, Энэтхэг, Таиланд улсын Батлан хамгаалах яамны сайд нартай бүс нутгийн аюулгүйн асуудлаар Картер санал бодол солилцжээ.

Х.Аминаа

 

Холбоотой мэдээ