Нүүрсний экспорт 1.1 тэрбум ам.доллараар өсчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙ
ariunzaya@montsame.mn
2017-08-19 13:00:04
Улаанбаатар/МОНЦАМЭ/ Эхний долоон сарын үзүүлэлтээр татварын орлого 3.4 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 26.4 хувиар өссөнд нэмэгдсэн өртгийн албан татвар 43.7 хувиар, орлогын албан татвар 52.9 хувиар нэмэгдсэн нь гол жин даржээ.

Улсын нэгдсэн төсвийн орлогын 78.7 хувийг татварын орлого, 12.6 хувийг татварын бус орлого, 5.1 хувийг ирээдүйн өв сангийн орлого, 3.7 хувийг тогтворжуулалтын сангийн орлого бүрдүүлсэн байна.

Ийнхүү төсвийн орлого өсөхөд нүүрсний салбараас олох орлого чухал нөлөөтэйг мэргэжилтнүүд онцолж буй юм. Зөвхөн оны эхний долоон сард л гэхэд нүүрсний экспорт өмнөх оны мөн үеэс 1.1 тэрбум ам.доллараар өсч, 1.4 тэрбум ам.долларт хүрчээ.

Б.Заяа
Холбоотой мэдээ