Засгийн газрын ээлжит бус хуралдаан боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2015-11-05 19:25:51

Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр Төрийн ордонд боллоо. 

Хуралдаанаар УИХ-ын гишүүн Су.Батболд нарын санаачлан боловсруулсан Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд асуудлыг зарчмын хувьд дэмжиж тодорхой саналыг хууль санаачлагчид уламжлахаар тогтов.

Мөн УИХ-ын гишүүн Р.Бурмаа нарын санаачлан боловсруулсан Сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжиж, зарим саналыг төсөл санаачлагчид хүргүүлэх нь зүйтэй гэж тогтлоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ. 

 

Холбоотой мэдээ