Улаанбаатарт 2-4 хэм дулаан

Монголын мэдээ | Лавлагаа
ariunzaya@montsame.mn
2015-11-09 07:46:07

 Баруун зүгийн нутгаар солигдмол үүлтэй, төвийн нутгаар үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр цас орно.

Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгороор 8-13 градус, Алтай, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, туул тэрэлж голын сав газраар 1-6 градус хүйтэн, говийн бүсийн өмнөд хэсгээр 3-8 градус дулаан, бусад нутгаар 1 градус хүйтнээс 4 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:  Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 2-4 градус дулаан байна.

Холбоотой мэдээ