УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр АТГ-т тайлбар өгчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Авлигатай тэмцэх газраас Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайдын үүрэг гүйцэтгэгч, УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг өнгөрсөн долоо хоногт дуудаж, тайлбар мэдүүлэг авчээ.
Ямар асуудлаар дуудаж, мэдүүлэг авсан талаар Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайдын үүрэг гүйцэтгэгч, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр “У.Хүрэлсүхтэй холбоотой хэргийн мөрдөн байцаалтын талаар АТГ наймдугаар сарын 25-ны өдөр сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн. Түүний дараа У.Хүрэлсүх нь өөрөө өөрийгөө тагнуулдсан мэтээр тавилттай жүжгийн задаргааг УИХ-ын Тусгай хяналтын дэд хорооны хаалттай хурал дээр хангалттай нотлох баримттай сонссон. Түүний дагуу л АТГ мэдээлэл авсан. Зарим хэвлэлээр Концессын гэрээний асуудлаар эсвэл Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яамны ажил үүрэгтэй холбоотойгоор дуудагдсан гэж мэдээлсэн байсан. Дээрх асуудлуудтай огт холбоогүй. Концессын тухайд улсын төсвөөс нэг ч төгрөг гараагүй. Мөн яам дээр ч ямар нэгэн асуудал болоогүй” хэмээн тайлбар өгсөн юм.

Н.Туяа
Гэрэл зургийг Б.Чадраабал
Гэрэл зургийг Б.Чадраабал
Холбоотой мэдээ

Богд хааны ордон болон түүх, соёлын өвийг хамгаалах талаар Ерөнхий сайд үүрэг даалгавар өглөө
14 цаг

“Дэлхийн спортын наадам”-д өрсөлдөх Монгол Улсын шигшээ баг тамирчдад төрийн далбаа гардуулав
18 цаг