Цэвэр, бохир усны шугамыг хийж дуусгалаа

Орон нутагт | Дорноговь
montsame_user@montsame.mn
2015-09-07 11:27:12

Дорноговь аймагт ирсэн жуулчид нэг бус нэлээд хэд хоног амраад сэтгэл ханамжтай буцдаг тийм орчныг бүрдүүлсний дараа энэ салбараас бодит үр дүн хүлээх ёстой хэмээн тус аймгийн ажил хариуцсан хүмүүс онцолж байна.

Ингэхийн тулд Хамарын хийд, Энергийн төв, үлэг гүрвэлийн цогцолбор, Ханбаянзүрх хайрханы аялал жуулчлалын бүс нутгийн ерөнхий төлөвлөгөөний зураг төслийг орон нутгийн төсвийн 199.840 төгрөгийн хөрөнгөөр “Нью Урбанизм” ХХК-иар гүйцэтгүүлсэн аж. Мөн Хамарын хийдийн аялал жуулчлалын цогцолбор газрын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу эхний ээлжинд гэр буудлуудыг байршуулах зорилготой цэвэр бохир усны гол магистрал шугам болох 78.5 метр цэвэр усны шугам, 421.8 метр бохир усны шугам нийт 500.3 метр шугам сүлжээний ажлыг есдүгээр сарын эхээр хийж дуусгалаа.

Энэхүү дэд бүтцийг хийж дуусгаснаар Хамарын хийд орчмын гэр буудлуудыг суурьшлын бүс рүү тодорхой төлөвлөлтийн дагуу нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулах юм. 

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд