Прежевальскийн худаг буюу түүхэн хөшөө

Орон нутагт | Дорноговь
montsame_user@montsame.mn
2015-09-07 11:29:07

Дорноговь аймгийн Өргөн сумын төвөөс нэг км хүрэхгүй зайд оросын нэрт эрдэмтэн Н.М.Прежевальскийн дурсгалын хөшөө бий. 

Оросын судлаач энэ хүн 1879 онд Монголын говьд зэрлэг адууны төрөл болох тахь байгааг анх олж судалсан төдийгүй мэргэжил болоод сонирхол нэгт нөхдийн хамтаар  1884 онд тус суманд эрэл хайгуул хийж байх үедээ Сэнжийн худгийг гаргаж байсан түүхтэй юм. Харин тэрээр их говь дундуур хэрэн тэнэж явахдаа өөрийнх нь гаргасан худгийн дэргэд шохойн чулууны ордыг түшиглэсэн XXI зууны Монголын томоохон цементийн үйлдвэр цогцлон босно гэдгийг  төсөөлж байсан болов уу. Орчин үеийн шинжлэх ухааны ололт амжилтын үрээр эрдэмтэд говийн энэхүү бүс нутагт цэвэр усны болон жонш, шохойн чулууны томоохон нөөц байгааг судалж тогтоогоод байгаа билээ. 

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд