Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн ажилтны сургалт боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2015-11-13 13:04:58

Хөвсгөл аймгийн ажил олгогч эздийн холбооноос санаачлан “Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн ажилтан”-ы сертификат олгох сургалтыг зохион байгуулж 50 гаруй аж ахуйн нэгж байгууллагууд оролцлоо.

Тус аймгийн хэмжээнд хөдөлмөрийн аюулгүй байдлын осол гэмтэл өмнөх жилээс нэмэгдсэн үзүүлэлттэй байгаа гэнэ.

Сургалтаар  хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай мэдлэг мэдээлэл хүн бүрт чухал бөгөөд ажиллагсад гэнэтийн осолд даатгуулах ёстой гэсэн заалт хуульд орсныг албаны хүмүүс онцолж байлаа. Сургалтанд хамрагдаж сертификат авсан иргэд албан байгууллага аж ахуй нэгжүүддээ мэдээллээ хүргэж ажил олгогч эздийн холбоотой хамтран ажиллахаар болжээ.

Б.Гантуяа

 

Холбоотой мэдээ