Засгийн газар утааны эсрэг цогц шийдэл гаргана

ВИДЕО МЭДЭЭ
montastudio@montsame.gov.mn
2018-01-04 12:44:44

Төрийн ордонд “Утаа бууруулах технологийн шийдэл” танилцуулга үзэсгэлэнг Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Засгийн газрын дэмжлэгтэйгээр зохион байгуулж байна. Засгийн газар 2018 оны анхны ээлжит хуралдаанаа нийслэлийн агаар, орчны бохирдол, утаа бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээг хэрхэн эрчимжүүлэх талаар холбогдох газруудаас олон талын мэдээлэл авч хэлэлцэн нэгдсэн шийдэл гаргах юм. Хуралдааныхаа өмнө Ерөнхий сайд У.Хүрэлсүх танхимынхаа сайдууд болон Нийслэлийн Засаг дарга, бусад албан тушаалтны хамтаар “Утаа бууруулах технологийн шийдэл” үзэсгэлэнг үзэж, аж ахуйн нэгж, иргэдийн мэдээллийг сонслоо.

Үзэсгэлэнд 50 гаруй аж ахуйн нэгж, хувь хүн оролцож цахилгаан халаагуур, боловсруулсан хийн түлш, гэрийн дулаалга, шалны ялтсан халаагуур, агаар шүүгч, төрөл бүрийн зуух, цахилгаан хэмнэгч зэрэг технологийн шийдлийг танилцуулж байна.

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд