Шинжилгээний дүн сайн гарвал гурвалжин будаа дахин тариална

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2015-11-19 12:11:13

Энэ жил Дорноговь аймгийн хөдөө аж ахуйн салбарынхан нутагтаа япон мэргэжилтний заавар зөвлөмжөөр гурвалжин будаа тарьсан  билээ.

Эрэлт хэрэгцээ ихтэй энэ будааг нутагтаа зохих стандартын дагуу тариалж чадвал гадаадад тэр тусмаа Японд экспортод гаргах бүрэн боломжтой талаар аймгийн Засаг дарга П.Ганхуяг ярив. Тэрээр 10 дугаар сард Японд ажиллахдаа Дорноговьд тарьж ургуулсан гурвалжин будааны дээжээс авч очин, шинжилгээнд өгсөн байна. Хэрэв шинжилгээгээр тарилалтын үр дүн нь стандарт нормын дагуу гарвал ирэх жил үргэлжлүүлж тарих төлөвлөгөөтэй  аж. Өнгөрсөн онд 100 кг сайн чанарын үрийг Японоос авчирч хувь хүн болон газар тариалангийн компанудад өгч туршилтын журмаар тариалсан юм.  

Гурвалжин будааны гурилаар хийсэн  хоолыг  япон хүн бүр  өдөртөө заавал иддэг төдийгүй арлын улсад жилдээ 120 мянган тонн гурвалжин будааны хэрэгцээ байдаг аж.

Холбоотой мэдээ