“Монголын Цагаан сар-2018” үзэсгэлэн худалдаа болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2018-01-17 15:12:17
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол түмний уламжлалт Сар шинийн баярыг угтан Хан Уул дүүргийн Соёлын төвд ирэх сарын 02-15-нд “Монголын Цагаан сар-2018” үзэсгэлэн худалдаа болно.

Үзэсгэлэн худалдаанд оролцох хүсэлтэй иргэн, аж ахуйн нэгжүүдийг тус дүүргийн ЗДТГ-т бүртгэж эхэлсэн байна. Энэхүү үзэсгэлэн нь Цагаан сарын баярын үеэр иргэдийг эрүүл, цэвэр хүнсний бүтээгдэхүүн, дотоодын шилдэг гар урлаачдын чанартай хувцас хэрэглэлээр хангах, жижиг дунд үйлдвэрлэгчид болон хэрэглэгчдийг холбох зорилготой юм.

Үзэсгэлэн худалдаа Хүнс, хэвийн боов, Үндэсний хувцас, арьс ширэн эдлэл, Мах, махан бүтээгдэхүүн, Архи, пиво, ундаа болон Цагаан идээ, айраг, Бэлэг дурсгал, өргөн хэрэглээний бараа гэсэн хэсгээс бүрдэнэ.

Ч.Ариунболд
Холбоотой мэдээ